ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Мэдээллийн алба

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн угтан авлаа. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркелийн энэхүү айлчлал нь Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал бөгөөд тэрээр 2011 онд Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байжээ.


















