ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд жилд дунджаар 5 орчим тэрбум төгрөг зарцуулдаг
Манай улс ХДХВ-ын тархалт багатай орны тоонд багтдаг хэдий ч сүүлийн 5 жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний тогтмол 28-40 гаруй хувийг эзэлж байна.
Мэдээллийн алба

Манай улс ХДХВ-ын тархалт багатай орны тоонд багтдаг хэдий ч сүүлийн 5 жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний тогтмол 28-40 гаруй хувийг эзэлж байна. Үүнийг бууруулах үүднээс “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-доо тодорхой заалт оруулж, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг батлуулсан.
ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд жилд дунджаар 5 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг бөгөөд 56.6 хувийг улсын төсвөөс, 40.8 хувийг олон улсын байгууллагуудаас, 2.6 хувийг хувийн салбарын санхүүжилтээр шийдвэрлэж буй юм байна.
Манай улсын нийт БЗДХ-ын өвчлөлийн 29.8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.


















