Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгад түшиглэн “Зөвлөн-туслах” багийн бүрэлдэхүүнийг томиллоо

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлалаас суралцах зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгад түшиглэн “Зөвлөн-туслах” багийн бүрэлдэхүүнийг томиллоо
Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгад түшиглэн “Зөвлөн-туслах” багийн бүрэлдэхүүнийг томиллоо. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлалаас суралцах зорилгоор “Уламжлал ба шинэчлэл” уулзалт, хэлэлцүүлгийг гурван үеийн төлөөллийг хамруулан зохион байгууллаа.

Энэ үеэр “Хандлага, ур чадвар, офицер, ахлагчийн уялдаа холбоо” сэдвийн хүрээнд оролцогчид санал бодлоо илэрхийлж, офицер, ахлагчийн манлайлал, ур чадварыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн юм.

Уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгад түшиглэсэн “Зөвлөн-туслах” багийн бүрэлдэхүүнийг томилж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах