Хэмжил зүйн байцаагчид “номын дуу” сонсов
МХЕГ-ын Дэд бүтэц хяналтын газраас “Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлын эрсдлийг үнэлэх, анхаарах асуудлууд” сэдэвт цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Мэдээллийн алба

МХЕГ-ын Дэд бүтэц хяналтын газраас “Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлын эрсдлийг үнэлэх, анхаарах асуудлууд” сэдэвт цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Аймаг, нийслэлийн хэмжил зүйн 23 байцаагчийг хамруулсан уг сургалтаар “Шилэн хяналт” системийн талаар зөвлөгөө, зөвлөмж өгөх, системд 2016 оны хяналт шалгалтын болон шалгуулагч байгууллагын мэдээ мэдээллийн сан бүрдүүлэх, төлөвлөгөө боловсруулах, эрсдлийн үнэлгээ хийх, илэрсэн зөрчлийг тодорхой болгоход улсын байцаагчдын чадавхийг дээшлүүлэхээр зөвлөмж, зөвлөгөө өгч, сонирхсон асуултад нь хариулж, санал солилцсон юм.
Уг цахим сургалтыг МХЕГ-ын Эрсдлийн удирдлага стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн доктор PhD Д.Түмэндэмбэрэл, мэргэжилтэн Б.Буянжаргал, хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч О.Ганбаяр, НМХГ-ын хэмжил зүйн хяналтын ахлах байцаагч Д.Жаргалсайхан нар тус бүр тодорхой сэдвийн дагуу амжилттай явууллаа.


















