“Хэмнэл” хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр
“Зочны цаг”-т МУГ, зураач Даржаагийн Батбилэгийг урилаа. Марс, сансар огторгуйн сэдэвт “Be ready” үзэсгэлэнгээ хүүтэйгээ хамтран гаргасан зураач маань дэлхийн алдартай хамтлаг дуучдын баримал бүтээл дээр ажиллаж байна.
Мэдээллийн алба

МҮОНР-гийн “Хөгжмийн алба”-наас эрхлэн бэлтгэдэг “Хэмнэл” хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр. /2023.05.27/
-Хөгжмийн амьдралын эргэн тойронд өрнөж буй үйл явдлын мэдээ мэдээлэл хүргэнэ.
-“Зочны цаг”-т МУГ, зураач Даржаагийн Батбилэгийг урилаа. Марс, сансар огторгуйн сэдэвт “Be ready” үзэсгэлэнгээ хүүтэйгээ хамтран гаргасан зураач маань дэлхийн алдартай хамтлаг дуучдын баримал бүтээл дээр ажиллаж байна.
-Орчин цагийн дуу хөгжмийг үндэслэгч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Соён гэгээрүүлэгч Магсархурцын Дугаржавын мэндэлсний 130 жилийн ойд зориулж түүний зохиосон ард түмний дунд ардын дуу мэт дуулагдсаар ирсэн “Идэр Жинчин”, “Жавхлант сүрэг”, “Үхэрчин хүү”, “Үзэсгэлэн гоо” зэрэг алдартай таван дууны бүтээлээр улсын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Энэ уралдаанаас бэлтгэсэн сурвалжилга дуулгана.
-"Таны мэдлэгт-танин мэдэхүй": “Алиса гайхамшгийн оронд” зохиолоос сэдэвлэн “Алиса-Төсөөлийн хүч” хүүхдийн жүжгийг “Мөрөөдлийн өдөр” театрын мэргэжлийн уран бүтээлчид, жүжигчид хүүхдүүддээ зориулан тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4 хүртэл өдөр бүр 11:00, 13:00, 15:00 цагт МХО-нд тоглох гэж байна. Жүжгийн бэлтгэлийн үеэр хийсэн ярилцлага сонсгоно.
Mongolian National Radio · “Хэмнэл” хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр


















