"Хэмнэл" хөгжимт мэдээлэл танин мэдэхүйн хөтөлбөр
Урлаг судлаач, аялагч Ц.Ган-Өлзийг урьж, дэлхийн олон улс орны дуу хуурын онцлог, аяллын сонин сайхнаас ярилцлаа.
Мэдээллийн алба

МҮОНР-гийн Хөгжмийн албанаас эрхлэн бэлтгэдэг "Хэмнэл" хөгжимт мэдээлэл танин мэдэхүйн хөтөлбөр:
-Хөгжмийн амьдралын эргэн тойронд өрнөж буй шинэ мэдээ мэдээллээс дуулгана.
-Урлаг судлаач, аялагч Ц.Ган-Өлзийг урьж, дэлхийн олон улс орны дуу хуурын онцлог, аяллын сонин сайхнаас ярилцлаа.
-Соёлын үйл явдлын сурвалжилга: ҮУИТ-ын уран бүтээлчдийн Улс үндэсний их баяр наадамд зориулсан тоглолтын бэлтгэлийн талаар сурвалжиллаа. ХБ АЖ ТШ Зууны манлай уртын Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын “Ардын дуу мину” тоглолт, АЖ ТШ Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга “Монгол бүжгийн гайхамшиг”, Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн их найрал “Наадмын үдэш” тоглолт тус тус тоглогдоно.
-Танин мэдэхүй - таны мэдлэгт: Найрал дууны үүх түүхээс цувралаар хүргэж байна. "Найрал дууны нийгэмд нөлөөлөх ач тус" сэдвээр МУИС-ийн Урлаг судлалын 3-р түвшний оюутан Оюунбилэгийн бэлтгэсэн мэдээллийг хүргэнэ.
-"Манай томилолтын баг орон нутагт ажиллалаа": Архангай аймгийн Тариат сумын Соёлын төвийн хөгжимчин н.Саранчимэгтэй редактор Н.Болортунгалаг ярилцлаа.
Mongolian National Radio · "Хэмнэл" хөгжимт мэдээлэл танин мэдэхүйн хөтөлбөр


















