Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хэнтий аймагт хүүхэд, гэр бүлийн 20 нийгмийн ажилтан ажиллана

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, М.Ганхүлэг нарын хамт Хэнтий аймагт ажиллаж байна

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймагт хүүхэд, гэр бүлийн 20 нийгмийн ажилтан ажиллана
Хэнтий аймагт хүүхэд, гэр бүлийн 20 нийгмийн ажилтан ажиллана. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, М.Ганхүлэг нарын хамт Хэнтий аймагт ажиллаж байна. Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Хэнтий аймаг нь 78.877 хүн амтай, нийт хүн амын 36,3 хувийг хүүхдүүд эзэлж байна. Нийт өрхийн тоо 25856 байгаа бол өрх толгойлсон 1698 эцэг, эх байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу сумдад ажиллах хүүхэд, гэр бүлийн 20 нийгмийн ажилтанг шалгаруулж, 11 суманд ажиллахад бэлэн болжээ. Мөн тус аймгийн хэмжээнд 192 эцэг, эхийн зөвлөл ажиллаж хүүхэд хамгааллын бодлого батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хэнтий аймагт 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 367 хүүхэд байгаагаас сургуульд хамрагдах нь бага байна.

Хуваалцах