Хэнтий аймгийн Баянмөнх сумын халаалтын зуух эвдэрч болзошгүй байна
Хэнтий аймгийн Баянмөнх сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай базаасан ч сумын төвөө халаадаг ганц зууханд гэмтэл гарах магадлалтайг орон нутгийн удирдлагууд хэллээ.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн Баянмөнх сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай базаасан ч сумын төвөө халаадаг ганц зууханд гэмтэл гарах магадлалтайг орон нутгийн удирдлагууд хэллээ. Энэ нь хувийн компанийн уурын зуух юм байна. Баянмөнх сум төвийн халаалтанд холбогдоогүй учир Засаг даргын Тамгын газар, сургууль, сурагчдын дотуур байраа хувийн компанийн уурын зуухаар халаадаг гэж тайлбарлалаа. Цаашид сумаа төвийн халаалтанд холбогддоггүй юмаа гэхэд хувийн компанийн уурын зуухыг засч шинэчлэх хэрэгтэй байна гэж Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга н.Лхагвасүрэн ярьж байна.


















