Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгчийг шалгаруулна
НМХГ-аас зарласан Монгол Улсын Засгийн газрын "Эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх ажлын хүрээнд хүнсний боловсруулах үйлдвэрлэлд түүхий эд материал хүлээн авахаас
Мэдээллийн алба

НМХГ-аас зарласан Монгол Улсын Засгийн газрын "Эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх ажлын хүрээнд хүнсний боловсруулах үйлдвэрлэлд түүхий эд материал хүлээн авахаас эхлэн тухайн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үе шатанд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлж, чанар, аюулгүй байдлыг хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг хангах нөхцлийг бүрдүүлж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, иргэдийн "Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн" үйлдвэрлэгч шалгаруулах болзолт уралдааныг дүгнэх үйл ажиллагаа 11 сарын 27-ны өдөр болно.
НМХГ-ын www.ub.inspection.gov.mn цахим хуудсаар явуулж буй "Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч" шалгаруулах тус болзолт уралдааны санал асуулгад иргэд, аж ажуй, нэгж байгууллагууд оролцох боломжтой юм.


















