Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хэрэмнүүд завиар уралдах цагаар...

Өдгөө Канадын Торонто хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Waterskiing” завьчин хэрэмнүүдийн уралдаан гэж байдаг аж. Торонтогийн олон улсын завины шоунд зориулан зохион байгуулдаг шоуны зургуудаас хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэмнүүд завиар уралдах цагаар...
Хэрэмнүүд завиар уралдах цагаар.... Зураг: МҮОНРТ

Өдгөө Канадын Торонто хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Waterskiing” завьчин хэрэмнүүдийн уралдаан гэж байдаг аж. Торонтогийн олон улсын завины шоунд зориулан зохион байгуулдаг шоуны зургуудаас хүргэж байна.

Сонирхуулахад, усны цанаар гулгах хэрэмний үзүүлбэр анх 1979 оноос эхлэлтэй гэнэ. Тухайн үед Флорида муж улсын Дельмон хотод амьдардаг нэгэн гэр бүл хар салхины дараа бээрч даарсан цөөн тооны хэрэм олжээ. Тэд усан санд унасан үедээ хэрэмнүүдийг мөрөн дээрээ суулгаж, усанд дасгасан гэдэг. Дараахан нь тэдний охин алсын удирдлагатай завь худалдаж авснаар хэрэмнүүд усан санд завиар хөвж, цанаар гулгах эхлэл тавигджээ.

Хуваалцах