Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд МҮОНРТ-ийн баг түрүүллээ

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ сард тохиож байна. Тус ойн хүрээнд МҮОНРТ-ээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээн зохион байгуулж байгаа билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд МҮОНРТ-ийн баг түрүүллээ
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд МҮОНРТ-ийн баг түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ сард тохиож байна. Тус ойн хүрээнд МҮОНРТ-ээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээн зохион байгуулж байгаа билээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээний хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын 21-нд “Шинэ Яармаг” цогцолбор хороолол дахь олон улсын стандартыг хангасан хөлбөмбөгийн талбайд болж, МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг, “C1”, “NTV”, “SBN”, “Боловсрол”, “SPS” телевизийн баг өрсөлдлөө.

Ийн финалд “C1” телевиз, МОНЦАМЭ агентлагийн баг хүрэл медалийн тоглож, “C1” телевизийн баг хүрэл медаль хүртлээ. Харин аваргын төлөө МҮОНРТ-ийн нэгдүгээр баг, “SPS” телевизийн баг тоглож, 2:1 харьцаатай МҮОНРТ-ийн нэгдүгээр баг хожиж тус тэмцээнд аваргаллаа.

Тус тэмцээнд МҮОНРТ-ийн нэгдүгээр баг нийт таван тоглолт хийж, тав хожихдоо нийт 22 гоол оруулж түрүүлсэн бөгөөд МҮОНРТ-ийн Төрөлжсөн сувгийн сэтгүүлч Г.Анар өрсөлдөгчдийнхөө хаалганд нийт 12 гоол хийжээ.

Сонирхуулахад, Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээний сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд үргэлжилж байгаа бол гар бөмбөгийн тэмцээн маргааш эхэлнэ.

Хуваалцах