Хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-нд хийнэ
Өнөөдөр 2024-2025 хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-нд хийнэ.
Өнөөдөр 2024-2025 хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.
ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцсыг ханцуйтай, ханцуйгүй поло цамц болгон шинэчлэх талаар ажлын хэсэг гарч судалгааны ажлыг эхлүүлсэн байна.
Мөн дүрэмт хувцсыг сонголтттой, стандарттай болгоно. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ. Энэ шинэчлэлийг 2025-2026 оны хичээлийн жилээс эхэлнэ гэдгийг мэдээллээ.
Бага ангийн сурах бичгийг шинэчлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын дүнг мянган төгрөгөөр нэмэхээр болсон байна.
Боловсролын сайд П.Наранбаярын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-нд хийнэ
Энэ жил сургуулиудад 4000 гаруй багш дутагдалтай байна. Гэхдээ 2500 багш шинээр төгсөж байгаа юм. Тиймээс энэ дутагдлыг нөхөхийн тулд гадаад, дотоодын их сургуулийг амжилттай төгссөн төгсөгчдөөс сайн дурын багш, гэрээт багш байдлаар ажиллуулах уян хатан тогтолцоо нэвтрүүлнэ.
Мөн багшийн гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэх, туршлагатай захирал, эрхлэгч нарыг хамран сургах тойрогт нь шилжин ажиллах боломжийг бий болгоно гэлээ.


















