Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхгүй байх дүрэмтэй

Өөрөөр хэлбэл, Монголын өсвөр насны хүүхдүүд ухаалаг утсаа өдөрт 4-8 цаг ашигладаг байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхгүй байх дүрэмтэй
Хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхгүй байх дүрэмтэй. Зураг: МҮОНРТ

Манай улсад нэг сая хүн өдөр тутмын амьдралдаа дөрвөөс дээш цагаар интернэт ашигладаг. Түүний 50 гаруй хувь нь 13-25 насныхан байна.

Өөрөөр хэлбэл, Монголын өсвөр насныхан ухаалаг утсаа өдөрт 4-8 цаг ашигладаг аж. Энэ нь тэднийг ухаалаг утаснаас хэт хамааралтай болж донтох эмгэгт хүргэдгийг судалгааны дүн баталжээ. Хүүхдүүд ухаалаг утсаараа дамжуулан цахим ертөнцөд "амьдарч" эхэлснээр бусадтай нээлттэй харилцаж чаддаггүй ганцаардмал, тогтворгүй, танин мэдэх хүсэл эрмэлзэлгүй нэгэн болж төлөвшдөг байна. Сэтгэлзүйчийн сануулж байгаатай ижил нөхцөлд нийслэлийн 24-р сургуулийн 8в ангийн олон хүүхэд оржээ. Тиймээс энэ ангийн сурагчид хоёр жилийн өмнөөс ухаалаг утаснаас татгалзсан байна. Одоо тэдний зарим нь гэртээ ч ухаалаг утас огт хэрэглэдэггүй. Ингэснээр хүүхэд нэг бүрийн сурлагын дүн, хувь хүний төлөвшилд ахиц гарсан тухайгаа ярьж байгаа юм. 8в-ийн сурагчидтай адил нийслэлийн бүх сургууль хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхгүй байх дүрэмтэй. Гэтэл Боловсролын газраас гаргасан энэ журмыг хэрэгжүүлдэг сургууль цөөхөн байгаа юм.

Ухаалаг утаснаас татгалзаад амжилтанд хүрчихсэн анги хамт олон ч цөөнгүй. Ухаалаг утас хэрэглэлээ гээд танай хүүхэд бусдаас ухаантай болчихгүй учраас эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирээдүйг бодож зөв сонголт хийж, сургууль багш нарыг дэмжих нь чухал байгаа юм. Мөн гар утаснаас нь илүү тэдэнтэй ойрхон байж, сэтгэл санааг нь сонсож, дэмжиж байх хэрэгтэйг сэтгэлзүйчид сануулж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах