“ Хийморь” түүхэн кино нэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ
“Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” уран сайхны киноны найруулагч “Академи авардс” кино наадмын шилдэг найруулагч, Гран при шагналын эзэн Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” бүтээл ирэх онд нээлтээ хийх талаар бид өмнө мэдээлсэн.
Мэдээллийн алба

“Three Flames”, “Nomadia”, “Belgute” пикчерсийн хамтын бүтээл эл киноны зохиолыг төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн 2016 онд бичсэн. Харин киноны зураг авалт өнгөрсөн онд эхэлж, хоёр жил үргэлжилсэн аж.
Молор эрдэнэ хэмээн нэрийддэг монгол морины шандас, эх нутаг руугаа тэмүүлэх тэмцлийн тухай өгүүлэх дээрх бүтээлд Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украйн, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан. Тус бүтээл ирэх сарын 5-нд албан ёсны нээлтээ хийх бөгөөд энэ сарын 28-наас кино театраар үзэгчдэд хүрнэ.