Хил хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд МҮОХ-нд зочлов
Энэхүү сургалтын хүрээнд таван бүсийн нийт 37 ангийн сургалт хариуцсан офицерууд МҮОХ-нд зочилж, Олимпын музейтэй танилцан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатартай уулзлаа.
Мэдээллийн алба

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн штабаас төлөвлөгөөний дагуу зохион байгуулж буй хилийн 2-р тасгийн албаны сургалт хариуцсан ахлах мэргэжилтнүүдийн сургалт долоо хоногийн турш үргэлжилж байна.
Энэхүү сургалтын хүрээнд таван бүсийн нийт 37 ангийн сургалт хариуцсан офицерууд МҮОХ-нд зочилж, Олимпын музейтэй танилцан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатартай уулзлаа.
Хил хамгаалах ерөнхий газар нь тал хээрийн бүс, говь цөлийн бүс, ой тайгын бүс, уулын болон төвийн гэсэн таван бүсээс бүрддэг.


















