Хил хамгаалах ерөнхий газрын даргын урилгаар БНТУ-ын хуурай замын цэргийн командлалын штабын дарга Монгол Улсад ажлын уулзалт хийлээ
Мэдээллийн алба

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэнгийн урилгаар БНТУ-ын Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, дэслэгч генерал Федай Үнсал тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 20-24-ны хооронд Монгол Улсад айлчлав.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хил хамгаалах байгууллага болон Туркийн Хуурай замын цэргийн командлалын анхны ажлын уулзалтыг зохион байгуулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хил хамгаалалтад дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, албаны туршлага солилцох санал, боломжуудыг хэлэлцэж, тогтвортой хамтран ажиллахаар тохиров.
Мөн хугацаанд Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн удирдлагатай уулзалт хийлээ.




















