Хил хамгаалах газар зорилтот арга хэмжээ зохион байгуулна
ХХЕГ өнгөрсөн жил түүхт 80 жилийн ойн баяраа өргөн тэмдэглэж МҮОНТ-тэй хамтран "Босго тотго" 60 ангит уран сайхны кино, "Цэнхэр хаяа" түүхэн баримтат киног тус тус хийсэн.
Мэдээллийн алба

Хил хамгаалах ерөнхий газраас сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ.
ХХЕГ өнгөрсөн жил түүхт 80 жилийн ойн баяраа өргөн тэмдэглэж МҮОНТ-тэй хамтран "Босго тотго" 60 ангит уран сайхны кино, "Цэнхэр хаяа" түүхэн баримтат киног тус тус хийсэн.
Харин одоо түүхт 81 жилийн ой тохиолдуулан хэд хэдэн зорилтот арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, ирэх сарын 7-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын хил хамгаалах тусгай бэлтгэлийн цогцолборт "Хил хамгаалах бодлогыг шинээр тодорхойлж, улсын хилийн хамгаалтад орчин үеийн зэвсэгэл, техникийг нэвтрүүлэх" зорилтот арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээнд ХХЕГ-ын удирдлага, УИХ, засгийн газрын гишүүд оролцох юм байна.


















