Химаншу Сонигийн хамгийн сайн бүтээсэн дүр нь Будда биш Шийва бурхан
Тэрбээр 1989 оны хоёрдугаар сарын 1-нд Энэтхэгийн Ражастан дүүрэгт төрсөн бөгөөд Жайпурын “Тагоре” олон улсын сургуульд бага боловсрол эзэмшиж, Жайпурын худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийг дүүргэжээ.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ээр Энэтхэгийн “Будда” олон ангит уран сайхны кино гарсан билээ. Тэгвэл тус киноны гол дүрийг бүтээсэн Химаншу Сонигийн талаар цухас дурдья.
Тэрбээр 1989 оны хоёрдугаар сарын 1-нд Энэтхэгийн Ражастан дүүрэгт төрсөн бөгөөд Жайпурын “Тагоре” олон улсын сургуульд бага боловсрол эзэмшиж, Жайпурын худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийг дүүргэжээ.
Монголчууд түүнийг Буддагийн дүрээр илүү хүлээж авсан хэдий ч элэг нэгт Энэтхэгчүүд нь “Нээли Чаатри Ваалэ” сериалын Шийва бурхны дүр гэдэг аж.


















