Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хог хаягдлыг тээвэрлэж, шахдаг авто машин өглөө

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Сүхбаатар Дэвшил" ОНӨААТҮГазрын авто машины парк шинэчлэлд зориулан тусгай тоноглол бүхий манай орны цаг агаарын нөхцөлд тохирсон, хог хаягдлыг тээвэрлэж, шахдаг 3 авто машиныг хүлээлгэн өглөө.

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хог хаягдлыг тээвэрлэж, шахдаг авто машин өглөө
Хог хаягдлыг тээвэрлэж, шахдаг авто машин өглөө. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Сүхбаатар Дэвшил" ОНӨААТҮГазрын авто машины парк шинэчлэлд зориулан тусгай тоноглол бүхий манай орны цаг агаарын нөхцөлд тохирсон, хог хаягдлыг тээвэрлэж, шахдаг 3 авто машиныг хүлээлгэн өглөө.

Авто машины түлхүүрийг гардуулах үйл ажиллагаанд Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, захирал Д.Цоож нар оролцсон юм.

Энэ үеэр Засаг дарга Д.Бадарсан хэлэхдээ ”...дүүргийн 6.8.10.11.12.13.18.20 дугаар хороодын 1000 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, мөн хариуцсан хороодын айл өрхийн хог тээвэрлэлтийг хариуцан ажилладаг тус газарт орон нутгийн хөрөнгөөр эдгээр автомашинуудыг олгосноор техникийн шинэчлэлтийн ажилд нь бодитой хувь нэмэр оруулаад зогсохгүй, хог тээвэрлэлт сайжирна. Та бүхний дүүргээ цэвэр цэмцгэр байлгах их ажилд тань амжилт хүсье” гэлээ.

Хуваалцах