Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Франк Херберт, захирлуудын зөвлөлийн гишүүн Крис Мелвилл нарыг хүлээн авч уулзлаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Франк Херберт, захирлуудын зөвлөлийн гишүүн Крис Мелвилл нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Франк Херберт УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцохоор ирснээ уламжилсан. Тэрбээр шинээр байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газар эдийн засаг, нийгмийн амаргүй цаг үед улс орноо удирдаж байгаа боловч гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, бизнесийн таатай нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж буйд нь талархалтай байгаагаа тэмдэглэв.

УИХ-ын дарга М.Энхболд Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөл нь 1990 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн тэрбээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сэргээх чиглэлд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа дуулгаад Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс цаашид гадаад, дотоодын эдийн засгийг хамтад нь хөгжүүлэх бодлогыг баримталж, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллана гэсэн юм.

Хуваалцах