Хойд Солонгос өмнөд рүү довтлох төлөвлөгөөгөө баталжээ
“ИТАР ТАСС” агентлаг “Өмнөд Солонгосын өдөр тутмын сонинууд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсэг ашиглан Өмнөд Солонгост халдан довтлох шинэ төлөвлөгөөг баталсан” талаар мэдээлж эхлэв.
Мэдээллийн алба

“ИТАР ТАСС” агентлаг “Өмнөд Солонгосын өдөр тутмын сонинууд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсэг ашиглан Өмнөд Солонгост халдан довтлох шинэ төлөвлөгөөг баталсан” талаар мэдээлж эхлэв. Хойд Солонгосын удирдагч энэ төлөвлөгөөг хоёр жилийн өмнө баталсан байна.
Тус төлөвлөгөөний гол зорилго нь Өмнөд Солонгост халдан довтолж, АНУ-ыг холбоотондоо туслахаар ирэхээс нь өмнө долоо хоногийн дотор амжиж газар нутгийг нь бүрэн эзэлж, бүрэн хяналтдаа авах аж. Иймд Өмнөд Солонгосын Засгийн газар ийм халдлага болсон тохиолдолд хариу ажиллагаа явуулахад чиглэсэн стратегийн бодлогоо шинэчилж эхэлжээ.


















