Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хоккейчдын "U-8" насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ

Монголын Хоккейн холбооноос 2025-2026 оны өсвөрийн хоккейчдын U-8 насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээнийг дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мөсөн талбайд 2026 оны энэ сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоккейчдын "U-8" насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ
Хоккейчдын "U-8" насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ. Зураг: МҮОНРТ

Монголын Хоккейн холбооноос 2025-2026 оны өсвөрийн хоккейчдын "U-8" насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээнийг дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мөсөн талбайд 2026 оны энэ сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 5 багийн өсвөрийн бяцхан хоккейчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх ОУХМ Ж. Баярсайхан дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ "МСТ" баг Тэргүүн байр эзэлж, цомын эзнээр шалгарчээ.

Хоёрдугаар байранд Хан-уул дүүргийн ОУХМ, МУГДасгалжуулагч,А. Мэргэн дасгалжуулагчтай Мэргэн Хоккейн Академийн "Ангаахай" баг, гуравдугаар байрыг Сүхбаатар дүүргийн Орос 3-р сургуулийн баг шалгарсан байна.

Харин дөрөвдүгээр байрыг Багануур дүүргийн Спортын мастер Ц. Одсайхан дасгалжуулагчтай "Billy Goat" баг, тавдугаар байранд Дархан-Уул аймгийн Х. Ганбаатар дасгалжуулагчтай "Дайчин унаганууд" багууд тус тус шалгарчээ.

Хуваалцах