"Холбооны цом"-ын гуравдугаар тойргийн тоглолтууд болж байна
Хөлбөмбөгийн спортын эх орон гэгддэг Английн холбооны цомын АШТ-ий гуравдугаар тойргийн шийдвэрлэх тоглолтууд энэ өдрүүдэд Будант Альбионд үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн спортын эх орон гэгддэг Английн холбооны цомын АШТ-ий гуравдугаар тойргийн шийдвэрлэх тоглолтууд энэ өдрүүдэд Будант Альбионд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Английн "Ливерпүүл" өөрийн талбайдаа "Exeter City" клубыг 45 мянга гаруй хөгжөөн дэмжигчдийнхээ хамтаар хүлээн авч тоглосон.
Хоёр багийн өмнөх учраа "Exeter City"-ийн талбайд болж, 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөснөөр ийнхүү нэмэлт тоглолт хийж хэн нь тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээ шийдэхээр болсон юм. Энэ өдөр талбайн эзэд өмнөх тоглолтын адилаар сэлгээний бүрэлдэхүүнээ талбайд гарган тоглуулсан.
Улмаар тэднээс эхний гоолыг Жо Аллен хаалганд шигтгэсэн. Уэльс залуугийн хувьд өмнөх 17 тоглолтдоо гоол оруулж, чадаагүй байсан бол "Ливерпүүл"-ийн хамтаар хийсэн сүүлийн хоёр тоглолтдоо ийнхүү дараалан гоолдлоо. Түүнд дамжуулалтыг Австрали залуу Брэд Смит өгсөн юм.
Харин тоглолтын 74 дэх минутад 18 настай залуу Олувасейи Оджо тооны харьцааг 2:0 болгосон. Түүнд энэ удаад гоолын дамжуулалтыг багийн 20 настай залуу од Jordon Ibe өгчээ. Ийнхүү "Ливерпүүл" олон залуу бүтээгдэхүүнийг төрөн гаргаж байгаагаа энэ өдөр харуулсан юм.
Үүнээс найман минутын дараа Кристиан Бентекийн дамжуулалтаар португал залуу Жоау Карлуш дахин нэг гоолыг оруулснаар энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсан. Тэд ийнхүү "Эксетер"-ийг хялбар буулган авлаа.


















