Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Холбооны цом"-ын хүрээнд өнөөдөр хоёр тоглолт болно

Өнөөдөр "Холбооны цом"-ын хүрээнд сонирхолтой хоёр тоглолт болно. Хожигдсон баг тэмцээнийг орхиж, ялсан баг цомын төлөө шат ахисаар байх болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Холбооны цом"-ын хүрээнд өнөөдөр хоёр тоглолт болно
"Холбооны цом"-ын хүрээнд өнөөдөр хоёр тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр "Холбооны цом"-ын хүрээнд сонирхолтой хоёр тоглолт болно. Хожигдсон баг тэмцээнийг орхиж, ялсан баг цомын төлөө шат ахисаар байх болно. Хоёр тоглолт 17:30 цагаас зэрэг явагдана. Учир нь Лигийн шилдэг баг "Эрчим" клуб сугалаа ёсоор талбайдаа тоглолтоо хийх эрхийг авсан. Тэд хүчтэй өрсөлдөгч "Хоромхон" клубыг хүлээн авна. Энэ жилд хоорондоо нэг удаа таарч улмаар "Хоромхон" 2:1 харьцаатай ялаад байгаа.

Мөн МХБХ-ны талбайд болох нөгөө тоглолт нь Сонирхогчдын лигийн УАШТ-д 32 багаас ялгарч нэг ч ялагдал амсалгүй аварга болж чадсан "Баянгол ФС" клуб "Хүрхрээ" Үндэсний дээд лигийн "Соёмбын Барсууд" багтай тоглоно.

"Соёмбын Барсууд" өнгөрөгч тойрогт Хүрхрээ лигийн хүрээнд "Дэрэн" клубтэй 1:1 харьцаатай тэнцэж, анхны оноогоо аваад байгаа.

Хуваалцах