Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болно

Энэ удаагийн тэмцээнийг нэгэн сонирхолтой зочин үзэх юм байна. Тодруулбал БНСУ-ын холимог тулааны Road FC холбооны ерөнхий менежер Жаке аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болно
Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Залуусын хүсэн хүлээсэн холимог тулааны аварга шалгаруулах MGL-1 FC 12 дугаар тэмцээн энэ сарын 27-нд болно.

“New Marquee” клубт болох уг тэмцээний тасалбар хоёр өөр. Тодруулбал 20 мянган төгрөгийн үнэтэй билет авсан хүн плитаж дээрээс буюу зогсож үзнэ. Vip суудлын үнэ 50 мянган төгрөг бөгөөд тулааныг хамгийн ойроос үзэж, тэмцээний дараа аварга болсон тамирчинтай октаган дээр дурсгалын зураг татуулж болох аж.

“New Marquee” клуб нь Замын цагдаагийн зүүн хойно, Буян компанийн хойно байдаг аж. Энэ удаагийн тэмцээнийг нэгэн сонирхолтой зочин үзэх юм байна. Тодруулбал БНСУ-ын холимог тулааны Road FC холбооны ерөнхий менежер Жаке аж. Тэрбээр өөрийн холбоондоо тулалдах боломжтой, сайн тамирчдыг хайж олох зорилготойгоор иржээ.

Энэ удаагийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болох бөгөөд хэн хэнтэй тулалдахыг зургаар үзүүллээ.

Хуваалцах