Холланд хүүхнүүд хаан, хатан нарынхаа нүдэн дээр бахдам гавьяа байгууллаа
Тодруулбал алтан медалийг Карлайн Ахтэрэрээктэ авч сенсаац тарив. Гол фаворитаар нэрлэгдэж байсан Ирээн Вюст мөнгө дээр буусан юм.
Мэдээллийн алба

“Пёнчан-2018” өвлийн олимпийн XXIII наадмын 3000м-ийн тэшүүрийн уралдаанд Холланд хүүхнүүд хаан, хатан нарынхаа нүдэн дээр бахдам гавьяа байгууллаа.
Тэд бүх гурван медалийг хүртэв.
Тодруулбал алтан медалийг Карлайн Ахтэрэрээктэ авч сенсаац тарив. Гол фаворитаар нэрлэгдэж байсан Ирээн Вюст мөнгө дээр буусан юм.
Ингэснээр тэрбээр олимпоос есөн дэх медалаа авч Германы Клаудиа Пэхштайны рекордтой зэрэгцлээ. Антойнэттэ Дэ Ёнг хүрэл медал зүүлээ.


















