Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эдлэн үерт автжээ
Тус бүсэд олон өдрийн турш бороо орж, иргэд болон аж ахуй эрхлэгчид ихээхэн хэмжээний хохирол амсчээ.
Мэдээллийн алба

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн Британийн Беркшир мужийн Сонник тосгонд байрших эдлэн үерт авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллэв.
Гэхдээ уг эдлэнгийн усан үзмийн талбай болон байшинтай залгаа агуулах л үерт автсэн гэнэ.
Тус бүсэд олон өдрийн турш бороо орж, иргэд болон аж ахуй эрхлэгчид ихээхэн хэмжээний хохирол амсчээ.
Жорж Клуни эхнэр Амалийн хамтаар 2014 онд дээрх эдлэн газраа авчээ. Унтлагын есөн өрөөтэй тансаг хаус бөгөөд хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг юм.


















