Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Холын зайн хоёр марафончийг хурдан удмын даагаар шагнана

хамгийн хол зай болох 23 км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчныг хурдан удмын даагаар шагнана.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Холын зайн хоёр марафончийг хурдан удмын даагаар шагнана
Холын зайн хоёр марафончийг хурдан удмын даагаар шагнана. Зураг: МҮОНРТ

Япон улсын иргэн Фужавара болон Кон Аяа нар анх 1996 онд “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийг санаачлан зохион байгуулж байсан билээ. Тэгвэл “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээн өнөөдөр Хүй долоон худагт болно.

Тус тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн дөрвөн үндсэн ангиллаар зохион байгуулагдах бөгөөд оролцогчид 3, 5, 10, 21 км гэсэн зайд гүйх юм. Мөн хамгийн хол зай болох 23 км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчныг хурдан удмын даагаар шагнана.

Сонирхуулахад, зохион байгуулагчдын зүгээс дээрх арга хэмжээг Монгол Улсыг олон улсад сурталчлах, спорт, соёл урлаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн олон улcын томоохон арга хэмжээ болгох зорилго тавьсан аж.

Хуваалцах