Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хонда компани роботын шинэ концепцуудаа танилцуулна

Японы Хонда компани ч мөн тус технологийн үзэсгэлэнгийн үеэр роботын шинэ загварын концепцуудаа танилцуулахаар болсон талаараа мэдээлж байгаа юм. Хондагийн роботууд хүний амьдралд туслах хүч болон ажлыг хөнгөвчлөх гол ач холбогдолтой ухаалаг төхөөрөмжүүд болсон гэдгийг онцолжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонда компани роботын шинэ концепцуудаа танилцуулна
Хонда компани роботын шинэ концепцуудаа танилцуулна. Зураг: МҮОНРТ

Японы Хонда компани ч мөн тус технологийн үзэсгэлэнгийн үеэр роботын шинэ загварын концепцуудаа танилцуулахаар болсон талаараа мэдээлж байгаа юм. Хондагийн роботууд хүний амьдралд туслах хүч болон ажлыг хөнгөвчлөх гол ач холбогдолтой ухаалаг төхөөрөмжүүд болсон гэдгийг онцолжээ.

Тодруулбал, хүний амьдралыг илүү сайн сайхан болгох технологийн бүтээл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл амарч, ажиллах аль ч нөхцө байдалд танд тусалдаг роботууд гэсэн үг юм байна. Хондагийнхан “импровер”, “экспериенс”, “импатхи” зэрэг нэртэй төрөл бүрийн зориулалтаар ашиглах боломжтой роботын концепцоо танилцуулна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэсгэлэн нээгдсний дараа олж мэднэ. Эдгээрийн нэг нь өмнө нь аль хэдийнээ олон нийтэд танилцуулагдаад ббайгаа юм. Энэ бол Ухаалаг төдийгүй өөрөө явагч хөргөч робот юм байна.

Мөн том хэмжээтэй гэрлийн хэлбэр загвартай робот хамтрагч байгаа юм. Энэ нь ихэвлэн өндөр настан, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд туслах зориулалтын робот юм байна. Ингээд тун удахгүй 1-р сарын 8-нд болох технологийн үзэсгэлэнгийн дараа илүү шинэ, дэлгэрэнгүй мэдээллүүдтэй уулзья, үзэгчдээ.

Хуваалцах