Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Улс төр

Хонконгийн экспертүүдийг урьж, туршлага судална

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Санхүүгийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга бөгөөд Шадар сайд Пол Чэнтэй уулзаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонконгийн экспертүүдийг урьж, туршлага судална
Хонконгийн экспертүүдийг урьж, туршлага судална. Зураг: МҮОНРТ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Санхүүгийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга бөгөөд Шадар сайд Пол Чэнтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын томоохон зорилтууд болох Үндэсний баялгийн сан, Орон сууцжуулалтын үндэсний хорооны бодлого, төлөвлөлтөө танилцууллаа.Цаашид Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, тэтгэврийн реформ, Хуримтлалын сангийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжилтнүүдээ солилцох, хөрөнгийн удирдлагын экспертүүдийг Монгол Улсдаа урьж ажиллуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.Үндэсний баялгийн сан болон Хуримтлалын сан нь улс орны нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, эдийн засгийг сайжруулах чухал үүрэгтэйг Пол Чан онцоллоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Хуваалцах