Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Хонконгийн эсрэг тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Дараагийн тоглолт өнөөдөр 20:30 минутаас БНСУ-ын эсрэг хийх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонконгийн эсрэг тоглолт тэнцээгээр өндөрлөлөө
Хонконгийн эсрэг тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

АХБХ-ны Футзалын Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд Малайз Улсын Панасоник спорт комплекс явагдахаар болсон билээ.

Тэгвэл Монгол Улсын Футзалын шигшээ баг өчигдөр тэмцээний эхний тоглолтоо Хонконг Улсын шигшээ багийн эсрэг тоглов. Уг тоглолт эхлээд А.Тэмүүлэн тооны харьцааг нээснээр 1-0 харьцаатай эхний үе өндөрлөж, хоёрдугаар үед бидний хүссэнээр бололгүй хоёр дахь торгуулийн цохилтоос Хонконгчууд гоол оруулснаар 1-1 харьцаатай тэнцээг өндөрлөлөө.

Дараагийн тоглолт өнөөдөр 20:30 минутаас БНСУ-ын эсрэг хийх юм.

Хуваалцах