Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хоожиймаа

Дуучин Б.Алтанжаргал "Хоожиймаа" дууг шинэ найруулгатайгаар дуулж, үзэгч түмний хүртээл болгоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоожиймаа
Хоожиймаа. Зураг: МҮОНРТ

Дуучин Б.Алтанжаргал "Хоожиймаа" дууг шинэ найруулгатайгаар дуулж, үзэгч түмний хүртээл болгоод байна. Тэрбээр өөрийн нүүр номдоо "Уулын урианхайн хосгүй үзэсгэлэнт бүсгүй Хоожиймаа гэж байсан гэдэг. /Урианхайгаар Хожаамаа/. ХХ зууны нэгээхэн цагт хэсэг монголчууд урагшаа хил даван дүрвэсний дотор Хоожиймаа бүсгүй байж. Түүнд дурласан залуу цээжнийхээ махыг бартал хайж, санагалзан үгүйлснээр дуу оршсон гэлцдэг. Урианхай ард түмний энэ сайхан дууг дуулалтынх нь хувьд хөндөлгүйгээр хөгжмийн шинэ найруулгатайгаар дуулж, дүрсжүүлэн та бүхэндээ хүргэж байна" гэж бичжээ.

Дуучин: Б.Алтанжаргал
Реппер: N!MBA
Хөгжмийн найруулга, дуу бичлэг: Limitless Records
Видео клип: E photo studio

Та бүхэнд "Хоожиймаа" дууг хүргэж байна.

Хуваалцах