Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хориглосон бүсэд байсан мал сүргийг гаргав

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хориглосон бүсэд байсан мал сүргийг гаргав
Хориглосон бүсэд байсан мал сүргийг гаргав. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх хориглосон бүсэд мал аж ахуй эрхлэхгүй байх нөхцөлийг хангаж, зөвшөөрөгдсөн бүсээс орж ирсэн өрхүүдийн малыг хураан, хорио цээрийн хашаанд оруулсан байна.

Дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс уг ажлыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд дүүргийн 9, 23 дугаар хорооны 7 өрхийн нийт 37 үхрийг хорио цээрийн хашаанд хаших арга хэмжээг авсан байна гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах