Хорих ангийн хэвийн үйл ажиллагааг хангажээ
Ингэхдээ ангийн байрлалд цахим дотоод сүлжээнд тулгуурлан зохих техникийн шийдлийг ашиглан цэгүүдийг сонгон ангийн удирдлагын хяналтад авч Тогтоол гүйцэтгэх газрын Техник хамгаалалтын тасагтай хамтран ангийн дарга, дэд дарга нарын өрөөнд нийт 16 цэгийн хяналтын сүлжээгээр холбожээ.
Мэдээллийн алба

Цагдан хорих 461 дүгээр анги теле хяналтыг хянах, хоригдогсдод үйлчилдэг нэгдсэн гал тогооны орчин нөхцөл, хоолны амт чанарыг сайжруулах, иргэдэд үйлчлэх цэгийг дүрст болон бичгэн мэдээллээр баяжуулах талаар ШШГЕГ-ын даргын биечлэн өгсөн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ангийн теле хяналтын системийг удирдлагын өрөөнд шилжүүлэхэд дотоод цахим сүлжээ ашиглан зардалгүй шийдвэрлэжээ. Ингэхдээ ангийн байрлалд цахим дотоод сүлжээнд тулгуурлан зохих техникийн шийдлийг ашиглан цэгүүдийг сонгон ангийн удирдлагын хяналтад авч Тогтоол гүйцэтгэх газрын Техник хамгаалалтын тасагтай хамтран ангийн дарга, дэд дарга нарын өрөөнд нийт 16 цэгийн хяналтын сүлжээгээр холбожээ.
Ажлын үр дүнд удирдлагууд теле хяналтаар дамжуулан зохих шаардлага тавих, ангийн хэвийн үйл ажиллагааг хангах боломж бүрдсэн байна.


















