Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хорин нэгэн дара эхийн чуулган  тусгай үзэсгэлэн 5 дугаар сарын 1-нд өндөрлөнө

“Богд хааны ордон музей”-д толилуулж буй Өндөр гэгээн Занабазарын өөрийнх нь мутрын бүтээл Монгол Улсын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий “Ногоон дара эх тэргүүтэй хорин нэгэн дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэн 5 дугаар сарын 1-нд өндөрлөх юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорин нэгэн дара эхийн чуулган  тусгай үзэсгэлэн 5 дугаар сарын 1-нд өндөрлөнө
Хорин нэгэн дара эхийн чуулган  тусгай үзэсгэлэн 5 дугаар сарын 1-нд өндөрлөнө. Зураг: МҮОНРТ

“Богд хааны ордон музей”-д толилуулж буй Өндөр гэгээн Занабазарын өөрийнх нь мутрын бүтээл Монгол Улсын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий “Ногоон дара эх тэргүүтэй хорин нэгэн дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэн 5 дугаар сарын 1-нд өндөрлөх юм байна.

Өндөр гэгээн Занабазар ногоон дара эх болон хорин нэгэн дара эхийг бүтээхдээ дүрийн дотоод ертөнцийг зохиомжоор илэрхийлэн нээж монгол бүсгүйн гоо сайхны сонгомол дүрийг бүтээсэн юм. Эрдэм төгссөн тэнэгэр магнай, тогтуун, ухаалаг, дугуй царай, уран нарийн гоо бэлхүүстэй намба төгөлдөр монгол бүсгүйн мөрөн дээрх цоморлогоо нээсэн удвал цэцэг нь түүний нас бие жигдэрснийг бэлгэднэ. Эдгээр бүтээл нь бурхан урлалын 32 билгүүн, 80 шинжийг хүний бие лагшны сонгодог харьцаатай чадварлаг хослуулснаараа хүн төрөлхтний гоо сайхны жинхэнэ монгол үлгэр болсон юм.

Ташрамд дуулгахад, Дара эх тайвшруулах, нэмэгдүүлэх, дарах, уурлах гэсэн 4 төрлийн үүрэгтэй. Үүрэг тус бүрийг цагаан шар улаан хөх өнгөөр илэрхийлдэг аж.

Хуваалцах