Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хором бүрээ анхааръя

Коронавируст цар тахлын үед хүүхэд бүрийн хамгийн аюулгүй, аз жаргалтай байх орчин бол гэр нь юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хором бүрээ анхааръя
Хором бүрээ анхааръя. Зураг: МҮОНРТ

Коронавируст цар тахлын үед хүүхэд бүрийн хамгийн аюулгүй, аз жаргалтай байх орчин бол гэр нь юм. Он гарсаар эхний 9 сарын байдлаар осол гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан хүмүүсийг насаар нь ангилбал 32.7% нь цэцэрлэгийн насны болон сургуулийн бага ангийн хүүхдүүд байна.

Нийт ослын 38.6 хувь нь гэртээ болон ахуйн хүрээний осол гэмтэлд өртсөн хүүхдүүд байгаа юм.

Иймд, эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх, өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх, хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх, гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах