Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хорват Францын шигшээ багаас "даагаа нэхнэ"

Өнөөдөр болох хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолт Хорватуудын хувьд Францын шигшээ багаас "даагаа нэхэх" тоглолт юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорват Францын шигшээ багаас "даагаа нэхнэ"
Хорват Францын шигшээ багаас "даагаа нэхнэ". Зураг: МҮОНРТ

1998 оны ДАШТ-д Хорват, Францын шигшээ баг шөвгийн дөрвийн хасагдах шатанд хоорондоо таарч, Франц 2-1 харьцаатай хожиж байжээ. Тус тоглолтын шилдэг тоглогчоор Францын багийн Лилиан Турам шалгарсан бөгөөд тэрбээр багийнхаа хоёр гоолыг оруулсан байна.

Улмаар Франц аваргын төлөөх тоглолтод Бразилын шигшээ багийг хожин аваргын цомоо өргөж байсан бол Хорватын баг хүрэл медаль хүртэж байжээ. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00-аас эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолт Хорватуудын хувьд Францын шигшээ багаас "даагаа нэхэх" тоглолт юм.

Та бүхэн Хорват, Францын шигшээ багийн 1998 онд учраа таарч тоглосон тоглолтын бичлэгийг үзнэ үү.

Хуваалцах