Хорватын баг усан полон дэлхийн аварга боллоо
Дэлхийн аваргын тэмцээний 16 дахь өдөр эрэгтэйчүүдийн усан полон шигшээ тоглолт боллоо.
О.
О.Сонинбаяр
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Дэлхийн аваргын тэмцээний 16 дахь өдөр эрэгтэйчүүдийн усан полон шигшээ тоглолт боллоо. Энэ жилийн дэлхийн аваргад тэмцээнийг зохион байгуулагч орон Унгарын шигшээ баг болон дэлхийн шилдэг багуудын нэг Хорватын шигшээ багууд аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдсэн. 2007 оны дэлхийн аварга Хорватын баг аваргын төлөөх тоглолтод 8-6-н харьцаатай өрсөлдөгчөө хожиж, 10 жилийн дараа дахин ДАШТ-ий алтан медалийг хүртлээ.
Хуваалцах


















