Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хос тангарагтангууд Африкийг зорилоо

Хойд Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан ‘’UNAMID’’ ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын VI ээлжийн цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ажиллагаа нь Йорданий Вант Улс, ӨАБНУ, Синегал, Египет, Гамби, Сьерра-Леон, Танзани зэрэг улсуудаас алба хааж буй НҮБ-

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хос тангарагтангууд Африкийг зорилоо
Хос тангарагтангууд Африкийг зорилоо. Зураг: МҮОНРТ

Хойд Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан ‘’UNAMID’’ ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын VI ээлжийн цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ажиллагаа нь Йорданий Вант Улс, ӨАБНУ, Синегал, Египет, Гамби, Сьерра-Леон, Танзани зэрэг улсуудаас алба хааж буй НҮБ-ын мандаттай ажилчид, цэргийн алба хаагчид, Кабкабияа суурингийн энгийн иргэдэд хязгаартайгаар эмнэлгийн анхан шатны болон төрөлжсөн нарийн мэргэжлийн шаталсан тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолд БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир,ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхний төлөөлөл оролцлоо. Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 19 анги, Эрүүл мэндийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн яаралтай тусламж үйлчилгээний төв, Онцгой байдлын щрөнхий газар зэрэг бусад байгууллагын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх бөгөөд цэргийн багийн захирагчаар дэд хурандаа В.Баярсайхан, штабын даргаар хошууч А.Гансүх нар үүрэг гүйцэтгэнэ.

Хуваалцах