Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хошин дуурийн бэлгэ тэмдэг “Севилийн үсчин”

МҮОНТ Испанийн телевизийн бүтээл “Энэ бол дуурь” 30 ангит баримтат нэвтрүүлгийг 12 дугаар сарын 1-нээс үзэгчдэд хүргэж эхлээд байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хошин дуурийн бэлгэ тэмдэг “Севилийн үсчин”
Хошин дуурийн бэлгэ тэмдэг “Севилийн үсчин”. Зураг: МҮОНРТ

МҮОНТ Испанийн телевизийн бүтээл “Энэ бол дуурь” 30 ангит баримтат нэвтрүүлгийг 12 дугаар сарын нэгнээс үзэгчдэд хүргэж эхлээд байгаа. Аугаа хөгжмийн зохиолч Вердигээс Бернстайн хүртэлх дэлхийд алдар нь түгсэн шилдэг 30 дуурийг 30 ангит цуврал нэвтрүүлгээр хөгжим судлаач, хөтлөгч Рамон Жэнер танилцуулж, үзэгчдийг ер бусын ертөнцөөр хөтөлж буй сонирхолтой нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт /12 дугаар сарын 8/ алдарт “Севилийн үсчин” дуурийг танилцуулах болно.

Севилийн үсчин

Дуурь зөвхөн драм, эмгэнэлт жүжиг бус мөн цэвэр хөгжилтэй үзэгдэл гэдгийг хошин дуурийн бэлгэ тэмдэг болсон “Севилийн үсчин” хэмээх энэ уран бүтээл бүрнээ батална. Энэ дугаарт бид хөгжмийн зохиолч Россинигийн хөгжмийн гол нууцуудыг задалж нээнэ. Стаккато, крещендо, коларатура гэх мэт онцлог элементүүдийн талаар та урьд нь сонсож байсан уу. Барселона хотын Гранд лицей театрт хийж буй бэлтгэл сургуулилтыг харж, жүжгийн эсрэг дүрийн гол баатарт тоглож буй нэрт аргил дуучин Карлос Шассоноос ярилцлага авна. Тэрнээс гадна гол дүр Росинад тоглож буй Италийн мез-сопрано дуучин Аннализа Строппа үзэгч олныг дуугаараа гайхшруулна. Энэ цувралаар бид эртний дархны газарт хөгжмийн туршилт хийж, дуурийн баатруудын талаар “Эль комедиант” театрын жүжигчин Хуан Фонтатай ярилцахын хажуугаар Гранд лицей театрын найруулагчтай та бүхнийг танилцуулна. Бас мэдээж хүн бүхний аялах дуртай “Севилийн үсчин" дуурийн хамгийн алдартай дуу болох Фигарогийн дууг дуулуулахыг бид мартаагүй билээ.

Хуваалцах