Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хошин шогийн жүжигчин Владимир Зеленский илүүрхэж байна

Украйны Сонгуулийн төв хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 50.18 хувийг боловсруулж дууслаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хошин шогийн жүжигчин Владимир Зеленский илүүрхэж байна
Хошин шогийн жүжигчин Владимир Зеленский илүүрхэж байна. Зураг: МҮОНРТ

Украйны Сонгуулийн төв хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 50.18 хувийг боловсруулж дууслаа. Одоогийн байдлаар хошин шогийн жүжигчин, “Ард түмний зарц” намын дарга Владимир Зеленский өрсөлдөгчдөөсөө илүүрхэж байна. Түүнд сонгогчдын 30.2 хувь нь саналаа өгчээ.

Хоёрдугаарт, Украйны одоогийн төрийн тэргүүн Петр Прошенко 16.64 хувьтай байгаа бол түүний араас “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко хол зөрүүгүй явна. Түүний хувьд 13.8 хувийн санал авчээ.

Украйны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат энэ сарын 21-нд болохоор товлогдсон. Одоогийн байдлаар Владимир Зеленский, Петр Порошенко нар хоёрдугаар шатанд өрсөлдөх магадлалтай байгаа юм. Зеленский хоёрдугаар шатанд өрсөлдөх төлөвлөгөөгөө хуваалцахдаа "Хэнтэй хамт гарч ирэх нь хамаагүй. Зөвхөн ялахын төлөө байна" гэжээ.

Харин Ерөнхийлөгч Петр Прошенко хоёрдугаар шатны талаар ярихдаа “Петр Прошенко ялсан гэх мэдээг тайвнаар хүлээн авахыг бүх нэр дэвшигчдэд уриалж байна” гэж мэдэгдсэн байна.

Хуваалцах