Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хошорюү С.Бямбасүрэн ирэх долдугаар сард Монголын 35 дахь цолтон болох магадлал өндөр байна

Тэрбээр дөрвөн даваа, хоёр унаатайгаар качикоши хийсэн бөгөөд саяхан гарсан чансааны эрэмбээр макүшитагийн долоод хүртэл дэвшчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хошорюү С.Бямбасүрэн ирэх долдугаар сард Монголын 35 дахь цолтон болох магадлал өндөр байна
Хошорюү С.Бямбасүрэн ирэх долдугаар сард Монголын 35 дахь цолтон болох магадлал өндөр байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн том хүү Сугаррагчаагийн хүү Хошорюү Бямбасүрэн нэгдүгээр сарын башёд макүшитагийн 21-ээс барилдаж качикоши хийсэн билээ.

Тэрбээр дөрвөн даваа, хоёр унаатайгаар качикоши хийсэн бөгөөд саяхан гарсан чансааны эрэмбээр макүшитагийн долоод хүртэл дэвшчээ.

С.Бямбасүрэн энэ сарын Харү башёд сайн барилдах аваас Макүшита зиндааны эхэн хүртэл дэвшиж, долдугаар сарын тэмцээнд Монголын 35 дахь цолтон болох магадлал бүрэн байна.

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж ахынхаа залгамж болох бөх байхыг үгүйсгэхгүй юм.

Хуваалцах