“Хот тохижилтын газрын нэг өдөр”
Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, нэрт шог зураач С.Цогтбаяр нийгмийн болж бүтэхгүй байгаа аливаа үзэгдлийг үзгийн урнаар шоглон харуулдаг нэгэн.
Мэдээллийн алба

Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, нэрт шог зураач С.Цогтбаяр нийгмийн болж бүтэхгүй байгаа аливаа үзэгдлийг үзгийн урнаар шоглон харуулдаг нэгэн. Тэрээр иргэдийн ухамсар, зам цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажилтнуудын хүнд хүчир хөдөлмөр, тэдэнд тохиолддог зовлон жаргал зэргийг “Хот тохижилтын газрын нэг өдөр” шог зургаараа илэрхийлжээ.
Тухайлбал Аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50мкв талбайгаа цэвэрлэх үүрэгтэй ч идэвхтэй оролцдоггүй болох, зарим ухамсар муутай иргэд хог хаягдлаа хаа сайгүй хаяж, тарьсан цэцэг зүлэг дээгүүр гишгэлдэг гэх мэт асуудлыг хөндсөнөөс гадна хот тохижилтын ажилтнуудын хөдөлмөрийг хүндэлж, тэдэнд сайхан сэтгэлээр ханддаг хүмүүсийг ч зурагт өгүүлсэн байна.
Балчир хүү цэцэрлэгч эмэгтэйд “Хотыг маань гоёж, бидэнд цэвэр агаар бэлэглэж байгаад баярлалаа” хэмээн зайрмаг бэлэглэж буйгаар зарим насанд хүрсэн хүмүүсийн ухамсар, хандлагыг бяцхан хүүхдээс дор байгааг шоглон харуулжээ.



















