Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймаг бусад аймгаас мал, амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглолоо

Ховд аймаг мал, амьтны гоц халдварт өвчнийг орон нутагтаа гаргахгүй байх үүднээс 2019 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн 2020 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл нэг жилийн хугацаанд тус аймгийн нутаг дэвсгэрт бусад аймгаас мал, амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон аймгийн Засаг дарг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймаг бусад аймгаас мал, амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглолоо
Ховд аймаг бусад аймгаас мал, амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглолоо. Зураг: МҮОНРТ

Ховд аймаг мал, амьтны гоц халдварт өвчнийг орон нутагтаа гаргахгүй байх үүднээс 2019 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн 2020 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл нэг жилийн хугацаанд тус аймгийн нутаг дэвсгэрт бусад аймгаас мал, амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамжийг гаргажээ.

Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж өөр аймагт оторлосон малыг вакцинжуулалтад бүрэн хамруулах шаардлагыг тавьсан байна. Отор нүүдэл хийсэн малчдад энэ талаарх мэдээллийг хүргэж хамтарч ажиллахыг холбогдох байгууллагаас анхааруулжээ.

2018 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тус аймаг нэг сая 398.2 мянган толгой малыг дархлаажуулж, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 99.5 хувийн гүйцэтгэлтэй хамруулж байсан. Энэ жилийн тухайд нэг сая гаруй малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

Хуваалцах