Ховд аймагт 3 сая 500 мянган мал өвөлжиж байна
Аймгийн цас зудтай зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүйг албаны хүн хэллээ.
Мэдээллийн алба

Ховд аймагт өнөөдрийн байдлаар 3 сая 500 мянган мал өвөлжиж байна.
Аймгийн цас зудтай зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүйг албаны хүн хэллээ.
Учир нь бага малын хорогдол алслагдсан хэд хэдэн багт гарсан мэдээ иржээ.
Иймд сумдын дүн мэдээнээс нягталж үзээд, багийн айл өрхүүддээ хүрч ажиллах бодлого барьж эхэлсэн гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга н.Сандагсүрэн хэллээ.
Mongolian National Radio · Ховд аймагт 3 сая 500 мянган мал өвөлжиж байна


















