Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймагт 673 айлын орон сууц ашиглалтад орно

Аймгийн иргэд орон сууцанд хамрагдах хүсэлт их байдаг тул ТОСК-тай хамтран ажиллаж айл өрхүүдийг орон сууцанд хамруулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймагт 673 айлын орон сууц ашиглалтад орно
Ховд аймагт 673 айлын орон сууц ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Ховд аймагт энэ жил 673 айлын орон сууц шинээр ашиглалтад орно. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1171 айлын орон сууц ашиглалтад орсон байна.

Аймгийн иргэд орон сууцанд хамрагдах хүсэлт их байдаг тул ТОСК-тай хамтран ажиллаж айл өрхүүдийг орон сууцанд хамруулж байна. Хэрэгцээгээ дагаад шинээр ашиглалтад орсон байр, орон сууцыг тухайн жилдээ борлуулж дуусдаг талаар Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Нямтулга хэллээ.

Хуваалцах