Ховд аймагт Авто тээврийн байгууллага үүссэний 90 жилийн ойн барилдаан болов
Монгол Улсад Авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Ховд аймагт боллоо.
Мэдээллийн алба

Монгол Улсад Авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Ховд аймагт боллоо.
Энэ барилдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат "Түм дэлгэрэх" компанийн бөх улсын харцага Г.Алтангэрэл, Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай, Зэрэг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Өлзий, Мянгад сумын харьяат аймгийн арслан Н.Батсайхан, Чандмань сумын харьяат аймгийн арслан М.Эрдэнэжаргал, Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Б.Баянмөнх нараар манлайлуулсан хүчит 32 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсан байна.
Барилдаанд Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай түрүүлж, Мянгад сумын харьяат улсын харцага Г.Алтангэрэл үзүүрлэж, Зэрэг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Өлзий, Мянгад сумын харьяат аймгийн арслан Н.Батсайхан нар шөвгөрлөө.
МҮБХ


















