Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймгийн иргэдэд хавдрын шинжилгээ хийжээ

ХСҮТ энэ сарын 5-7-ны хооронд нийт 1352 хүнд үзлэг хийснээс хоргүй хавдар 148, хортой хавдрын сэжигтэй гурван тохиолдол илрүүлж оношилгоо, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн иргэдэд хавдрын шинжилгээ хийжээ
Ховд аймгийн иргэдэд хавдрын шинжилгээ хийжээ. Зураг: МҮОНРТ

ХСҮТ энэ сарын 5-7-ны хооронд нийт 1352 хүнд үзлэг хийснээс хоргүй хавдар 148, хортой хавдрын сэжигтэй гурван тохиолдол илрүүлж оношилгоо, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна. Алслагдсан хөдөөгийн хүн амд хорт хавдрын тусламж, үйлчилгээг ойртуулж, Ховд аймагт хавдрын улмаас хяналтад буй 158 хүнийг хяналтын үзлэг, оношилгоонд хамрууллаа. Мөн эсийн шинжилгээ 149, эдийн шинжилгээ зургааг тус бүр хийж, газар дээр нь оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэж байгаагаараа чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа юм. Ховд аймагт ажилласан эхний гурав хоногт ХСҮТ-ийн эмч нар нэг хүнд эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, элэгний хорт хавдартай гурван хүнд мэс ажилбар хийснээр хөдөөгийн хүн амд эмнэлэгийн тусламжийг ойртуулсан байна.

"Хавдрын эсрэг үндэсний ая"-ны хүрээнд зохион байгуулсан “Хими эмчилгээний үеийн хавдрын сувилахуйн тусламж” сэдэвт сургалтад 45 сувилагч, “Зонхилон тохиолдох хорт хавдрын оношилгоо эмчилгээ” сэдэвт сургалтад 50 эмч, “Хүнд өвчтөний гэрийн асаргаа, сувилгаа” сэдэвт эрүүл мэндийн сайн дурын идэвхтэний сургалтад 53 иргэн хамрагджээ.

Хорт хавдрын эрт илрүүлгийн сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нийт 20 эмч, мэргэжилтэн оролцсон байна. Ийнхүү орон нутагт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг сургаж, ажлын байранд нь дадлагажуулсан нь хөдөөд тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа билээ.

Аяны хүрээнд хийгдэж буй бас нэг чухал ажил нь хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдралын зан үйл төлөвшүүлэх, хавдар болон эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх талаарх мэдээлэл, сургалт, сурталчилгаа юм.

Хуваалцах