Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ховд аймгийн "Мөнгөлөг шагшуурга-2023" мөсний баяр энэ сард болно

Арга хэмжээг Баруун Монгол угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Хар-Ус нуурын цогцолбор газарт зохион байгуулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн "Мөнгөлөг шагшуурга-2023" мөсний баяр энэ сард болно
Ховд аймгийн "Мөнгөлөг шагшуурга-2023" мөсний баяр энэ сард болно. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн ЗДТГ-аас энэ сарын 21-22-нд "Мөнгөлөг шагшуурга-2023" мөсний баяр хийхээр товлосон.

Арга хэмжээг Баруун Монгол угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Хар-Ус нуурын цогцолбор газарт зохион байгуулах аж.

Энэ хүрээнд дөрвөн дугуйт мотоциклын үйлчилгээ, морин чарга, бүргэдийн үзүүлбэр, олон угсаатны хоол, Монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа зэрэг арга хэмжээ болно.

Хуваалцах