Хоёр бөх Улсын харцага цолын болзол хангалаа
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо,
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтохыг өвдөг шороодуулж, Улсын харцага цолын болзлыг хангалаа.
Тэрээ өнөөдөр хүчит бөхийн тавын даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр тав давж, шинээр Улсын начин цолны болзол хангаад байсан юм.
Мөн Завхан аймгийн Отгон сумын харьяат, шинээр Улсын начин цолын болзол хангаад байсан аймгийн арслан Т.Бэгзсүрэн Говь-Алтай аймгийн харьяат, Улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давж, Улсын харцага цолын болзол хангалаа.


















